МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэ шаардлага хүргүүллээ

МҮЭХ-ноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шаардлага хүргүүлж, НХХЯ-ны гадаа жагсаал хийлээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320 мянган төгрөг, 2020 онд 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Харин 2021 онд хуулийн хугацаа бүрдсэн хэдий ч Ковид19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийг хүртэл цалин хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоогоогүй байна. Өнөөдөр инфляцийн түвшин 13.4 хувьд хүрч, сүүлийн нэг сарын дотор бензин шатахууны үнэ 11.4%, бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өсөн, хяналтгүй нэмэгдсээр, иргэд амьжиргаагаа залгуулахад туйлын хүнд болж, Монгол хүний амьдралын чанар, түвшин улам доройтож байгаатай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо МУ-ын ЗГ-т удаа дараа хүргүүлсэн шаардлагаа нэхэмжилж, … Continue reading МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэ шаардлага хүргүүллээ